Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Мэдээлэл


нийт 95

Ээжүүд эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж арга хэмжээ зохион байгууллаа

2021-03-08 389
Дэлгэрхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эмэгтэй төлөөлөгчид хамтран "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт" зориулан Ээждээ захидал бичээрэй, Уран уншлагын уралдааныг зохион байгуулан явууллаа.

Сумын ИТХ-ын тэргүүлэгчид өмч хөрөнгийн байдалд хяналт тавин ажиллалаа

2021-02-23 395
Сумын ИТХ-ын тэргүүлэгчид төсөвт албан байгууллагуудын 2020 онд төсвийн хөрөнгөөр худалдан авсан хөрөнгийг бодит байдлаар үзэх, сумын өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг хянах илэрч байгаа зөрчлүүдийг арилгуулах тал дээр чиглэл өгч ажиллаа.

Багийн ИНХ-ын дарга нарт сургалт зохион байгуулав.

2021-02-20 361
Сумын ИТХ-ын ажлын албанаас багийн ИНХ-ын дарга нарт "Малын тоо толгойн албан татвар", "Орон нутгийн хөгжлийн санг" иргэдийн оролцоотой төлөвлөх нь сургалтыг зохион байгуулж тэдний ажил байдал, багийн иргэдтэйгээ ажиллаж байгаа арга туршлага цаашид иргэдтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөмж өгч уулзалт ярилцлага хийлээ.

Сумын ЕББДС-ийн багш ажилчидтай уулзалт ярилцлага зохион байгуулав

2021-02-02 347
Сумын ИТХ-ын дарга Ц. Сансармаа, Засаг дарга М. Батсүх, Засаг даргын орлогч Ц. Дэлгэрсайхан, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнгүүд С. Дашдооровын нэрэмжит ЕББДС-ийн багш, ажилчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар цаг үеийн асуудал, багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, туршлага судлуулах, урамшуулах, багшлах боловсон хүчний нөөц, сурлагын чанарыг ахиулахад сумын Засаг дарга, ЗДТГ-ын оролцооны талаар санал бодлоо солилцлоо. Мөн тухайн салбарт шаардлагатай орчин нөхцлийг сайжруулах асуудлыг хэлэлцэж хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж мөн сум орон нутагт тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.

Эрүүл мэндийн төвийн ажилтай танилцлаа

2021-02-02 355
Сумын ИТХ-ын дарга Ц. Сансармаа, Засаг дарга М. Батсүх, Засаг даргын орлогч Ц. Дэлгэрсайхан, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчидтай уулзаж бүтэц, орон тоо үйл ажиллагаатай нь танилцан цаг үеийн асуудал, ИТХ-ын чиг үүрэг, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн чиглэл, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, ажлын сахилга хариуцлагын талаар санал бодлоо солилцож эмч, ажилчидтай тулгамдаж буй асуудал цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулж ажиллаа.

Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл хуралдлаа.

2021-01-20 380
Дэлгэрхангай сумын Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл нь 2021 оны 01дүгээр сарын 19-ний өдөр 85.7%-ийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. СХСангийн хяналтын зөвлөлийн чиг үүргийг танилцуулах 2. СХСангийн 2021 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах 3. 2020 онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зээл авсан иргэдтэй уулзаж, ярилцах Хяналтын зөвлөл нь зээлтэй холбоотой гарсан зөрчил дутагдлыг сумын Засаг дарга, төсөл сонгон шалгаруулах зөвлөлд хүргүүллээ.

Дэлгэрхангай сумын ИТХ-ын гуравдугаар хуралдаан

2021-01-15 347
Дэлгэрхангай сумын ИТХ-ын гуравдугаар хуралдаан 2021 оны 01 сарын 15 ны өдөр хуралдаж 7 асуудлыг хэлэлцэн баталлаа. 1. Сумын Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тайлан хэрэгжилт 2. Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах 3. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл шинэчилэн байгуулах тухай 4. Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл шинэчилэн байгуулах тухай 5. Дэлгэрхангай сумын аялал жуулчлалын менежментийн 2020-2028 оны төлөвлөгөө төсөл боловсруулах талаар С.Дашдооровын судлал төвийн тэргүүн Д.Гэрэлт-төв мэдээлэл хийлээ. 6. Сумын Соёлын төвийг Монгол Улсын гавъяат жүжигчин П.Цэвэлсүрэнгийн нэрэмжит болгох тухай 7. Улаан загалмайн талаар мэдээлэл хийх

Сумын ИТХ-ын Хоёрдугаар хуралдаан

2020-12-18 350
Дэлгэрхангай сумын ИТХ-ын 2-р хуралдаан 2020 оны 12 сарын 18 ны өдөр 62 хувийн ирцтэйгээр хуралдаж 11 асуудлыг хэлэлцэн баталлаа. 1.ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай 2. ИТХ-ын хороод болон ажиллах журмыг батлах тухай 3. Ёс зүйн дүрэм батлах тухай 4. Сумын 2021 онд ОНХ сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын жагсаалт батлах 5. Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын зөвлөлийг байгуулах тухай 6. Сумын 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөв батлах 7. Малын тоо толгойн албан татварыг тогтоох тухай 8. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 9.Байгаль хамгаалах ажлын төлөвлөгөө, зарцуулах төсөв батлах - Мөн хуралдаанаар төсөвт албан байгуулагуудын ажлын тайланг сонсож цаашид анхаарч ажиллах ажлын талаар санал дүгнэлт, зөвлөгөө өглөө. - Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаар Мал эмнэлгийн үржлийн нэгжийн дарга Эрдэнэбулган мэдээлэл хийж зээл аваад үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа иргэдээс зээлийн буцаан татах талаар зөвлөмж өглөө. Сум хөгжүүлэх сангаас 17 иргэн 150,0 сая төгрөгний зээл авсанаас үйл ажиллагаагаа явуулаагүй иргэд 9, нийт зээлийн үлдэгдэл 110200327 төгрөг, хугацаа хэтрэлттэй зээл 20784677 төгрөг байна. Өнөөдрийн байдлаар сум хөгжүүлэх санд 70,3 сая төгрөг байна. -Малын тоо толгойн албан татварыг сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэж бод мал-1000 төгрөг, бог мал 500 төгрөгний татвар ноогдуулахаар боллоо.

"Хүчирхийлэлгүй байя" арга хэмжээ зохион байгууллаа

2020-11-20 337
Хүчирхийлэлгүй байя арга хэмжээний хүрээнд сумын ИТХ-ын ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, ЕББДС-ийн хүүхэд хамгааллын баг хамтран 10-12 ангийн сурагчдын дунд Хүчирхийлэлгүй гэр бүл бидний ирээдүй эссэ бичлэгийн уралдаан, Аз жаргалтай гэр бүл” гар зургийн уралдааныг ЕББДС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд, 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Аав, ээжээрээ бахархах нь” сэдэвт шүлгийг хэн сайн унших вэ уралдааныг улс орон даяар Covid-19 цар тахлын улмаас хорио цээр тогтоосоны улмаас цахим орчид зарлан явуулж мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнтэй дүгнэж 9 сурагчийг шалгаруулан 135000 төгрөгний үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.