Сумын нийт
цэргийн насны эрчүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний цэргийн
алба хаасан үеийг эргэн дурсах зорилгоор шинэ цагийн цэргийн алба үүсэж
хөгжсөний 98 жилийн ойн баярыг сумын ИТХ, ЗДТГазар, Дундговь аймгийн цэргийн
штаб, Зэвсэгт хичний 0278 дугаар анги зэрэг байгууллагуудтай хамтран зохион
байгууллаа.
"Цэргийн нэг өдөр" арга хэмжээнд нийт 60 цэргийн насны эрчүүд оролцож олс татах, хорт утааны баг өмсөх хоолой холбох, гранат шидэх, мотоциклийн уран жолоодлого, үндэсний бөхийн барилдаан зэрэг үйл ажиллагаа явагдлаа.