Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Мэдээлэл


нийт 95

Хяная шалгая арга хэмжээ

2021-12-30 449
Шинэ жилийн баяр тэмдэглэж байгаатай холбогдуулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл “Хяная шалгая” арга хэмжээг сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, цагдаагийн хэсэг хатран зохион байгуулж байна.

2021 оны Мал тооллого

2021-12-23 393
Дэлгэрхангай сумын 2021 оны Мал амьтад, хашаа худгийн тооллого амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сумын Засаг даргын захирамжаар сумын төвд 4, хөдөөд 4 хэсэгт нийт 27 төрийн алба хаагч ажилласан байна. Тооллогыг зохион байгуулахад нийт 972000 төгрөгний зардал гарсан байна. Тус сумын малын тоо толгой өмнөх онтой харьцуулахад 37617 толгойгоор буурсан үзүүлэлттэй байна. Мөн энэ онд тус сум 13962 толгой төл бойжуулжээ.

сумын ИТХ-ын Долоодугаар хуралдаан

2021-12-16 384
Сумын ИТХ-ын 7-р хуралдаан төлөөлөгчдийн 80 хувийн ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 1. Сумын Засаг даргын 2021 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх 2. Сумын ОНХС, БХС, СХСангийн жилийн эцсийн тайланг сонсож үнэлэлт, дүгнэлт өгөх, 2022 оны төлөвлөгөө, төсөл хөтөлбөрийг батлах 3. 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны сумын жилийн төсвийн төслийг хэлэлцэж, батлах 4. Сумын ИТХ-ын 2021 оны ажлын тайланг сонсох 5. 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж, батлах 6. Бусад асуудлаар хуралдлаа.

Багийн ИНХ хуралдлаа

2021-11-24 371
Дэлгэрхангай сумын багийн Иргэдийн Нийтийн Хурал 2021.11.24-25-ны өдрүүдэд хуралдлаа. Хуралдаанд багийн иргэд идэвх санаачилгатай оролцож багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаа сонгож, багийн Засаг даргад нэр дэвшүүлж сумын Засаг даргад өргөн барьлаа.

Дотуур байрны сурагчдад сургалт зохион байгууллаа

2021-11-18 399
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан багаас дотуур байранд амьдарч буй сурагчдад “ Хүүхдийн эсрэг хүчирхийлэл” сэдэвт сургалтыг Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Гэрэлтуяа зохион байгуулж, тулгамдаж буй асуудал цаашид зохион байгуулах шаардлагатай үйл ажиллагааны талаар тандалт судалгааг авч, охидын дунд “Охидын шивнээ” яриа өрнүүлж, мэдээлэл хийж ажиллалаа. Сургалтанд дотуур байранд амьдарч буй 32 сурагч хамрагдлаа

ТАЛАРХАЛ

2021-11-06 417
Тус сумын ИТХ-н ажлын албаны хүсэлтээр нутгийн уугуул Ц.Гочоогийн үр хүүхдүүд "Ач үр" эм ханган нийлүүлэх төвөөс сумын Эрүүл мэндийн төв, ЕБС-д 3.8 сая төгрөний ковидын үед хэрэглэх эм тариа, витамин хандивлалаа. Хандивыг "Ач үр" ХХК-ИЙГ төлөөлж ах Ж.Эрдэнэбат, эгч Д.Цэрмаа нар нь гардуулж өглөө.

Иргэдээ сонсъё аян зохион байгууллаа

2021-10-26 363
“Иргэдээ сонсъё” аян зохион байгуулж ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, хурлын төлөөлөгчдийн төлөөлөлтэйгээ 4 багийн хөдөөгийн нийт 195 өрхөөр явж иргэдийн санал бодлыг сонсох, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хүргэн иргэдийн санал хүсэлтийг холбогдох мэргэжилтэнүүдэд хүргэж хэрэгжилтийг ханган ажилалаа.

Сургалт зохион байгууллаа

2021-10-07 394
ЕББДС-ийн ахлах ангийн сурагчдад Амьдрах ухааны ур чадвар олгох, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ИТХ-ын дарга Ц. Сансармаа, Нийгмийн Бодлогын мэргэжилтэн Гэрэлтуяа, Хэсгийн төлөөлөгч М. Бат-эрдэнэ нар Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, архины хор уршиг үр дагавар, хувийн ариун цэвэр, харилцаа зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Таргатын гөлтгөнө олборлож буй уул уурхайн компаны үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа

2021-10-04 414
Сумын ИТХ-ын ажлын алба ИТХ-ын төлөөлөгчид, иргэдийн төлөөлөл, ГХУСАЗСЗ-ийн гишүүд хамтран 10 сарын 4-нд Тарагт багийн нутаг дэвсгэрт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ЭМ СИ СИ ЭМ" " ТҮМЭН ЦАЦАЛ" "ТҮМЭН АНД" " МАК ЦЕМЕНТ"-ийн үйл ажиллагаатай нь газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа. Мөн ИТХ-ын төлөөлөгч, иргэдийн төлөөлөл, ГХУСАЗСЗ-ийн гишүүдэд холбогдох хууль тогтоомж Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудаар ИТХ-ын дарга Ц.Сансармаа. БОХ Улсын байцаагч С.Мөнхжаргал нар, Улсын болон орон нутгийн төсөвт төлдөг татвар, хураамжийн төрөл, хэмжээ төлөх хугацааны талаар Татварын байцаагч Э.Сарангуа нар сургалт зохион байгууллаа. Энэхүү хяналтаар:- Уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай танилцаж мөн төлдөг татвар хураамжийн зөрчил байгааг ирлүүлэн гарсан зөрчлийн талаарх дутагдлыг арилгуулах тал дээр анхаарал тавьж ажиллахыг Газрын даамал, татвар хураагч, БО байцаагчид мэдэгдэл хүргүүлж мөн нөхцөл байдлын талаар аймгийн Цагдаагийн газар , поркурорын газар мэдэгдэж ажиллалаа.

Халуун усны барилгын тоног төхөөрөмж, их засварын ажилд хяналт тавьлаа

2021-09-28 374
2021 оны ОНХСангийн хөтөлбөрт 30000000 төгрөгний төсөвтэй "Халуун усны барилгын тоног төхөөрөмж, их засвар"-ын ажил батлагдсан. Энэ ажлын тендерт "Мандал хаалга" ХХК шалгарч засварын ажил хийгдэж байна. ИТХурлын дэргэдэх "Хяналтын хороо иргэдийн төлөөллийн хамт засварын ажил эхлэхээс өмнөх барилга байшин, тоног төхөөрөмжтэй танилцсан мөн у засварын үйл явцтай танилцаж зарим стандартын шаардлага хангахгүй материал тоног төхөөрөмж солих чиглэлийг өгч ажиллалаа.

Хэлэлцүүлэг зохион байгуулав.

2021-05-25 623
Сумын төвийн элс зөөвөрлөх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан иргэдийн дунд “Бидний оролцоо” хэлэлцүүлгийг ИТХ-ын ажлын алба, төлөөлөгчид хамтран зохион байгууллаа

Төлөөлөгчид сургалтанд хамрагдлаа

2021-05-12 623
Дундговь аймгийн ИТХ, ажлын алба, УИХ-ын тамгын газар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй"Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар хууль эрх зүйн мэдлэг олгох, практикт гарч байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, орон нутагт тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцаж цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэлүүдээ ярилцаж төлөөлөгчид сургалтандаа идэвхтэй оролцлоо.
khural.mn

Талархал

2021-04-28 624
Байгалийн гамшигт өртсөн малчид, иргэддээ Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс "Дэлгэрхангайнхан бид хамтдаа" хандивын аяны хүрээнд 4000.000 сая төгрөг хандивлалаа.

Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл хуралдлаа

2021-04-28 635
Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл нь иргэдийн төлөөлөл Б.Нармандах, Д.Нарангарав нартай хамтарч төсөл хэрэгжүүлэгч иргэдийн төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Одоогийн байдлаар 2019 онд төсөл хэрэгжүүлэхээр авсан нийт зээлийн үлдэгдэл 99413391төгрөг, хугацаа хэтрэлттэй зээлтэй 4 иргэний 9969178 төгрөг байна. Төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан 13 иргэнээс 7 иргэний явуулж байгаа үйл ажиллагаатай танилцлаа. Төсөл хэрэгжүүлэгчдээс: - Зээл аваад улирлын чанартай үйл ажиллгаа явуулж байгаа - 6 иргэн Тоног төхөөрөмжөө худалдан аваад үйл ажиллагаа явуулаагүй -1иргэн - Зээл аваад үйл ажиллагаа явуулаагүй -2 иргэн байна.

ОНХС-ийн хяналтын зөвлөл хуралдлаа

2021-04-22 598
2021 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр "Гамшигийн эрсдэлийг бууруулах нөөц"-ийн хөтөлбөрт 20.000.000 төгрөгийг сумын ИТХ-аар баталсан. Тендерт 2 компани оролцож "Хөтөл нутаг" компани шалгарч өвсөө орон нутагт хүргэн ирж сумын ОНХС-ийн Хяналтын зөвлөл, холбогдох ажлын хэсэг хүлээн авлаа.

Сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаан

2021-04-05 723
Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дугаар сарын 04-ний өдөр 80,5 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн ахмад болох Д.Бямбаа удирдлаа. Анхдугаар хуралдаанаар: 1. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 2. Төлөөлөгчид Андгай өргөх 3. Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны дэг батлах тухай 4. Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай 5. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай 6. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, сумын ИТХ-ын даргаар Цэдэвдорж овогтой Сансармааг 94.1%-ийн саналаар, хурлын Тэргүүлэгчдийг 7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байхаар тогтож Ц.Сансармаа, Г.Алтансүх, А.Билэгсайхан, Б,Тунгалагсайхан, И.Бийширмаа, С.Цогтгэрэл, Ц.Өнөрсүрэн нар сонгогдлоо. Сумын Засаг даргад Мөнхтогоогийн Батсүхийн нэр дэвшиж төлөөлөгчдийн 100% нь дэмжиж аймгийн Засаг даргад уламжиллаа.

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдлаа,

2021-03-30 612
Сумын ИТХурлын тэргүүлэгчид ээлжилт хурлаа хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1. Амьжиргаа дэмжих зөвлөлийг шинэчлэн батлах 2. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны материалыг нийтийн эзэмшлийн газар буюу гудамж талбайд байрлуулах байршлыг тогтоох 3. Иргэдийг Төрийн дээд шагналд тодорхойлсон тодорхойлолт хэлэлцэх Мөн хурлаар -Эрүүл мэндийн төвийн хөрөнгө бүртгэх ажлын явц, цаашид тулгамдаж байгаа асуудлыг шийвдэрлэх - Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамрагдаж буй өрх, иргэд сумын хэмжээнд хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөрийн талаар ХЭХАХ Мэргэжилтэн Ралжигмаа мэдээллийг хийлээ. Хэрэгждэг хөтөлбөрүүд: 1. Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадварт олгох хөтөлбөр 2. Ажлын байрыг дэмжих хөтөлбөр 3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 4. Малчдыг хөдөлмөр эрхлэлийг дэмжих хөтөлбөр 5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр 6. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр гэсэн 6 төсөл хөтөлбөр хэрэгжих боломжтой байна.

Талархал

2021-03-30 578
Дэлгэрхангай сумын төрийн албан хаагчид "НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА" хандивлах уриалгад нэгдэж малчиддаа цалингаа хандивлаллаа. Ц.Сансармаа даргатай ИТХ-ын хамт олон 95300₮ Ж.Өлзийжаргал даргатай ЕББДС-ийн хамт олон 1988893₮, Ё.Сайхантуяа даргатай ЗДТГ-ын хамт олон 475700₮ , Э.Саруулжаргал даргатай ЭМТ-ийн хамт олон 615684₮ тус тус хандивлаллаа. Энэхүү хандив нь ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтын төрийн сангийн дансаар дамжин байгалийн гамшигт өртсөн малчидад туслах , тусламж үзүүлэхэд зориулагдана.

Манлайлагч эрчүүдийг урамшууллаа

2021-03-18 589
Дэлгэрхангай сумын ИТХ, эрэгтэй төлөөлөгчидтэй хамтран "Манлайлагч эрчүүд" үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр өөрийн амьдралдаа муу зуршлыг (архи) халж хамгийн том өөрчлөлтийг хийн ард иргэддээ үлгэр дууриал болж байгаа 10 иргэнээ тодруулж урамшууллаа.

ЕББДС-ийн дотуур байрны дээврийн засварын ажил хийгдлээ

2021-03-10 577
Сумын ОНХС-ийн хяналтын зөвлөл иргэдийн төлөөллийн хамт "Сургуулийн дотуур байрны барилга"-ын дээврийн засварын ажилтай танилцаж гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллалаа.