Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ


нийт 1

Эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

2022-03-08 260
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан сумын ИТХ-аас "ЭЭЖДЭЭ \ГЭРГИЙДЭЭ\ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ" уралдааныг уламжлал болгон зохион байгууллаа. "Ээждээ захидал бичээрэй" уралдаанд 8 захидал ирж 1-р байрыг М. Буяннэмэх, 2-р байрыг Д. Нарангарав 3-р байрыг О. Саранзаяа, Тусгай байрыг Б.Цэцэгбаяр нарын захидал эхний дөрвөн байрыг эзэлсэн байна. Сэтгэлийн үгээ бичиж уралдаанд орлцсон та бүхэнд баярлалаа. Мөн сумын нийт эмэгтэйчүүдийг хамруулан Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж тэмцээнд 8 баг оролцож:🏐🏐🏐1-р байрыг Б. Уранзаяа ахлагчтай баг, 2-р байрыг Г. Ариунгэрэл ахлагтай баг, 3-р байрыг М. Энхчимэг ахлагчтай баг тамирчид эхний 3 байрыг эзэлсэн байна. Зохион байгуулагдсан арга хэмжээнүүдийг 3-р багийн ИТХ-ын төлөөлөгчид ивээн тэтгэлээ.