Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Танилцуулга


нийт 94

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-06-23 14
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хуралдаан 2025 оны 6 дугаар сарын 23-ний өдөр хуралдлаа. Сумын ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэж хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг баталлаа.

ДЭЛГЭРХАНГАЙ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙН ТАХИХ ТАХИЛГА НААДАМ

2025-06-06 6
Зуны тэргүүн цагаагчин могой сарын шинийн 9-ний хөх луу өдөр буюу 2025.06.04-ний өдөр Дундговь аймгийн Ноён сүрлэг хайрхан Дэлгэрхангай уулын тэнгэрийг тайн тахих тахилга наадам өргөн дэлгэр боллоо. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2006 онд Дэлгэрхангай уулыг Дундговь аймгийн тахилгат уул болгон жил бүрийн зуны эхэн сард тахидаг уламжлалтай бөгөөд ийнхүү 19 дэх жилтэйгээ золгож байна. Тахилга наадамд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын орлогч, тахилгын ажлын хэсгийн ахлагч Ц.Ариунбаяр, Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Мөнхболор, Дэлгэрхангай сумын уугуул Дундговь аймгийн ТХДЖТеатрын дарга Д.Доржсүрэн нар оролцлоо. Энэ үеэр Их тахилгат хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг өргөн олонд сонордуулсан болно.

ЭХ ҮРСИЙН БАЯРЫН ӨДӨР-2025

2025-06-01 9
Монгол Улс 1952 оноос эхлэн 06 дугаар 01-ний өдрийг Хүүхдийн баяр, Эх Үрсийн баяр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн билээ. Дэлгэрхангай сумын хэмжээнд энэ жил нийт 14 эх I, II зэргийн одонгоор энгэрээ мялаалаа. Эхийн алдар одонгоор энгэрээ мялаасан ээжүүдэд ИТХ, ЗДТГ-ын хамт олноос хүндэтгэл үзүүллээ. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Хүүхдийн оролцоог идэвхжүүлэх, хүүхдээ сонсож, бүтээлч идэвхтэй чанарыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн баярын өдрөөр олон олон тэмцээн уралдаан зохион байгууллаа. Хөдөлгөөнт гимнастик "Би гэр бүлдээ үүнийг хүсдэг" эсээ бичлэгийн уралдаан "Би гэр бүлдээ үүнийг хүсдэг" гар зургийн уралдаан Хүүхдийн дууны тэмцээн Дугуй уралдаан Даам, шатрын тэмцээн Хүүхдүүдийн дунд буухиа тэмцээ 3*3 Сагсан бөмбөгийн тэмцээн

Сургалт зохион байгууллаа

2025-05-30 6
Сумын ИТХ-ын ажлын алба, Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс хүүхэд хамгааллын хамтарсан баг, хүүхдийн төлөө зөвлөлтэй хамтран сумын иргэд, төрийн албан хаагчид, сурагчдыг болзошгүй аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, гэр бүл, хамт олны харилцаа хандлага, сэтгэл зүйн тогтвортой, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, стрессийг зохистой удирдах мэдлэг олгох, мэдээллийг иргэд, олон нийтэд түгээх, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2025 оны 05 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд төрийн албан хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, аж ахуйн нэгж байгууллагын ажилчид, малчдад 7 сэдвийн хүрээнд Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал С.Баасанбат багшийг урьж сургалт нөлөөлийн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж давхардсан тоогоор 480 гаруй иргэд эцэг эх төрийн албан хаагчид сурагчид оролцлоо.

НУТГИЙН ХӨГЖИЛД - БИДНИЙ ОРОЛЦОО МАЛЧДЫН ЧУУЛГАН - IV

2025-05-29 5
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа - 2050", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", "Мал аж ахуйг дэмжих хөтөлбөр", Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг үндэслэн тус чуулганыг зохион байгууллаа. Хөтөлбөрт арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаа: Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Сургалт, мэдээлэлүүд /2024-2028 оны сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр танилцуулах, Хүүхэд хамгаалал ба Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, Аймгийн Онцгой байдлын газар, МАКомпани, сумын Нийгмийн даатгалын байцаагч/ Төрийн үйлчилгээ: Улсын бүртгэл, Стандарт хэмжил зүй, Татвар Үсчин, Маникюр, Гутал засвар БИНХурал "ХҮН ЦЭЦЭГ" тоглолт Спортын арга хэмжээнүүд

БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2025-05-28 6
Толь, Таргат, Ар шавагтай, Номгон багууд хуралдаанаа 2025 оны 05 сарын 28-ны өдөр зохион байгуулж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. ОНХС-ийн 2024 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн санал эрэмбэлэх, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд санал, багийн Засаг даргын хагас жилийн ажлын тайлан

ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ - 2025

2025-05-21 8
Төрийн албаны зөвлөлийн "Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл" аяны хүрээнд Мандал-Овоо сумын ИТХ, ЗДТГ, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдын ИТХ, Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчдын туршлага солилцох уулзалт 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр Чанарын менежментийн тогтолцоо буюу MNS ISO 9001:2016 стандартыг амжилттай хэрэгжүүлж буй Мандал-Овоо сумын үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

"ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ MNS ISO 9001:2016 СТАНДАРТ" СУРГАЛТ

2025-05-16 8
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА “ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН САЛБАР ЗӨВЛӨЛ” АЯНЫ ХҮРЭЭНД "ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ MNS ISO 9001:2016 СТАНДАРТ" СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Сургалтын эхний өдөр ИТХ, ЗДТГ, байгууллагын удирдлагуудын хүрээнд, хоёр, гурав дахь өдрийн сургалтаа ЗДТГ-ын Төрийн захиргааны 7-н албан хаагч, Төрийн үйлчилгээний 1 албан хаагчийн дунд хэлэлцүүлэг, хамтран ажиллах, практик дадал эзэмшүүлэх зорилгоор өрнүүлж эхний хэсгийн сургалтаа амжилттай өндөрлүүллээ.

ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН ҮЗЛЭГ СУРГАЛТ

2025-05-14 8
Аймгийн Засаг дарга, Монгол Улсын Шадар сайдтай 2025 онд хамран ажиллах гэрээнд тусгагдсан гамшгаас хамгаалах команд штабын сургууль, бэлэн байдлын үзлэгийг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу суманд зохион байгуулах, сургууль, үзлэг, сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалган гамшгаас хамгаалах бэлэн байдлын бэлтгэл ажил ханган ажиллаа.

ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЛАА

2025-05-06 6
Дэлгэрхангай сумын ИТХ-ын хяналтын зөвлөлийн ажлын хэсэг 2025. оны 5 сарын 06-нд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Таргат багийн конторын барилгын ажлын явцтай танилцаж, хашаа, хашааны хаалтыг хаана нь гаргах, салхи ихтэй байдаг тул дээврийн бэхэлгээг илүү бат бэх хийх талаар зөвлөмж ажиллалаа. Тус Барилгын ажил нь 65% -ийн гүйцэтгэлтэй. магадлашгүй ажлын зардлаар явган хүний зам, гадаа 00 хийж байгаа талаар танилцуулсан болно

“Сонсож суръя, уураа удирдъя” ярилцлага сургалт

2025-04-30 6
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан “Сонсож суръя, уураа удирдъя” сэдэвт ярилцлага сургалтыг 2025.04.30-ны өдөр зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь: Хүүхэдтэй эерэг харилцахын эхлэл сонсож сурах чадварыг нэмэгдүүлэх, насанд хүрэгчдийн уур бухимдлаа зөв удирдах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн юм. Сургалтад Нэгдүгээр ангийн эцэг эх, асран хамгаалагчид хамрагдаж “сонсох чадвар бол ойлголцлын үндэс”, “уураа удирдах нь үл хүчирхийллийн эхлэл”, “бусадтай зөрчилдөх үед ашиглах зөв дадал” зэрэг сэдвийн хүрээнд онол, практик хосолсон дасгал жишээн дээр ажиллалаа.

БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ- ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

2025-04-22 3
“Бүсчилсэн хөгжил- Төрийн албаны манлайлал” говийн бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 04 сарын 21, 22-ны өдрүүдэд боллоо. Говийн бүсийн зөвлөгөөнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл 600 орчим албан хаагчид оролцсон болно. Зөвлөгөөний зорилго нь Төрийн албаны шинэтгэлд төрийн албан хаагчдын төлөөллийн саналыг сонсож, тусгахад оршиж буй юм. Дэлгэрхангай сумаас ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Мөнхтуяа, Тамгын газрын дарга Ё.Сайхантуяа, ЭМТ-ийн дарга Э.Саруулжаргал, ЕБС-ийн багш П.Мөнхжаргал нар оролцлоо.

ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан

2025-03-28 6
ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ГУРАВДУГААР ХУРАЛДААН 66,7 ХУВИЙН ИРЦТЭЙГЭЭР 2025 ОНЫ 03 САРЫН 26 НД ХУРАЛДЛАА. Хуралдаанд ИТХ-ын төлөөлөгчид ажлын алба, Байгууллагын удирдлагууд, багийн Засаг дарга нар, ЗДТГ-ын албан хаагчид оролцлоо Ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа 1. Сумын Засаг даргын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөр, Чадварлаг багш-Оюунлаг дэд хөтөлбөр, Тэмээ дэд хөтөлбөр, Эрүүл иргэнтэй-Дэлгэрхангай дэд хөтөлбөр 2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэх жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай 3. Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын зөвлөл байгуулах тухай 4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг шинэчилэн байгуулах тухай 5. Хүүхдийн цэцэрлэгийн хөрөнгө актлах тухай

ИТХ-ын нэрэмжит бөхийн барилдаан

2025-03-18 3
ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ИВЭЭЛ ДОР ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ, Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 104 жилийн ойд зориулсан, сумын цолтой болон залуу бөхийн барилдаан 2025.03.18-ны өдөр - Багийн барилдаан - Хаалтын барилдаан гэсэн 2 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. - Толь, Таргат, Шавагтай, Номгон багийн тойргийн барилдаанд: 1. Тэргүүн байр: М.Чинзориг даргатай багийн хамт олон /цом, өргөмжлөл, мөнгөн шагнал/ 2. Дэд байр: З.Хатанболд даргатай багийн хамт олон /өргөмжлөл, мөнгөн шагнал тус тус хүртлээ. Хаалтын барилдаанд: 1. Түрүү- Сумын заан Г.Мөнхсайхан 2. Үзүүр- Сумын заан А.Дэлгэрдалай 3. Шөвгийн гуравт- Сумын заан Д.Түвшинтөгс 4. Шөвгийн дөрөвт - Залуу бөх А.Сангийндалай нар байр эзэллээ.

ЗАХИДЛЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-03-14 6
ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан "Ээждээ, эмээдээ, эгчдээ, гэргийдээ захидал бичээрэй" захидлын уралдаанд: 💫 1-р байранд Улаанбаатар хотоос Дэлгэрхангай сумын уугуул Ариунаагийн Батбаатарын "Эмээдээ бичсэн захидал" 💫2-р байранд Том хүү С. Маналаас "ээж Бурмаадаа бичсэн захидал" 💫 3-р байранд Охин О.Хашцэцэгээс "ээж Цэрэнсүрэндээ бичсэн захидал" тус тус шалгарлаа.

"БОТГОНД БОНУС-2025 ХӨТӨЛБӨР

2025-02-20 4
“Монголын Алт” (МАК) ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос хойш дэлхийд ховордсон хоёр бөхт Монгол тэмээний үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, улмаар говийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах үүднээс “Ботгонд бонус” хөтөлбөрийг 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. "Ботгонд бонус” хөтөлбөрийн хүрээнд бойжсон ботго тус бүрд 20 мянган төгрөгийн урамшуулал олгож, малчдыг дэмждэг болно. Мөн сар шинийн баярыг угтан ахмад настангуудад гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлдэг. /55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй/ Уг арга хэмжээ 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт Соёлын төвд зохион байгуулагдана.

НОМГОН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-01-31 3
Номгон багийн Иргэдийн нийтийн хурал 2025 оны 01 сарын 31-ний өдөр зохион байгуулагдаж, БИНХ-аар дараах асуудлыг хэлэлцлээ. 1. Хурлын дэг батлах 2. Багийн Засаг даргын тайлан 3. БИНХ-ын дарга сонгох 4. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, сонгох 5. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлийг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Багийн ИНХ-ын даргаар 44,5 хувийн саналаар Г.Тогтохжаргал сонгогдож, Багийн Засаг даргаар 100 хувийн саналаар Н.Түвшинбаатар сонгогдон, Сумын Засаг даргад уламжлахаар боллоо.

ШАВАГТАЙ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-01-31 4
Шавагтай багийн Иргэдийн нийтийн хурал 2025 оны 01 сарын 31-ний өдөр зохион байгуулагдаж, БИНХ-аар дараах асуудлыг хэлэлцлээ. 1. Хурлын дэг батлах 2. Багийн Засаг даргын тайлан 3. Багийн ИНХ-ын дарга сонгох 4. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, сонгох 5. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлийг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Шавагтай Багийн ИНХ-ын даргаар 41,6 хувийн саналаар М. Норов-эрдэнэ сонгогдож, Багийн Засаг даргаар 57,4 хувийн саналаар М.Чинзориг сонгогдон, Сумын Засаг даргад уламжлахаар боллоо.

Багийн иргэдийн Нийтийн хурал зохион байгуулагдлаа

2025-01-30 3
Толь, Таргат багуудын Иргэдийн нийтийн хурал 2025 оны 01 сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж, дараах асуудлыг хэлэлцлээ. 1. Хурлын дэг батлах 2. Багийн Засаг даргын тайлан 3. БИНХ-ын дарга сонгох 4. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, сонгох 5. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлийг байгуулах Толь Багийн ИНХ-ын даргаар 70,1 хувийн саналаар Б. Тунгалагсайхан, Багийн Засаг даргаар 100 хувийн саналаар Д. Дашцэрэн, Таргат багийн ИНХ-ын даргаар Т.Алтангэрэл, Багийн засаг даргаар З.Хатанболд нар тус тус сонгогдон, Сумын Засаг даргад уламжиллаа.

Их уулын тэмээчид-2025 тэмээчдийн зөвлөгөөн

2025-01-25 4
Их уулын тэмээчид-2025 тэмээчдийн зөвлөгөөн арга хэмжээнд Дэлгэрхангай сумын Толь, Таргат, Шавагтай, Номгон багууд, Өмнөговь аймгийн Мандал-овоо, Манлай, Булган, Цогт-овоо, Ханбогд сумдын баг тамирчид, тэмээчид оролцон - Атан тэмээний уралдаан - Тайлаг тэмээний уралдаан - Тормон тэмээний уралдаан - Тэмээн поло - 4x500 буухиа тэмцээн - Ойрын зайн уралдаан - Тэмээн дээрээс шагай шүүрэх - Сайхан тэмээтэй ганган хос - Сайхан буур шалгаруулах - Сайхан ингэ шалгаруулах - Үзэсгэлэн худалдаа - Буйл зорох - Бурантаг томох зэрэг олон төрлөөр, 2 өдөр зохион байгуулагдаж, өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%