Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Тэмээний баяр-2022 арга хэмжээ


нийт 1

Тэмээний баяр-2022 арга хэмжээ боллоо

2022-02-17 287
Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, тэмээний гайхамшиг, ач холбогдлыг олон нийтэд сурталчилах, залуу тэмээчдийг тэмээгээ хайрлан хамгаалах сэтгэл зүйг төлөвшүүлж, урам зоригийг нь сэргээх, “Тэмээ өсгөхөд дэмжлэг үзүүлэх”, “Залуу малчдыг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг орон нутагт тус тус хэрэгжүүлэх, тэмээтэй холбоотой зан үйлийг сурталчлах, говь нутагт тдээшиж дассан тэмээн сүргийн тогтвортой өсөлтийг хангах, малчдын хөдөлмөрийг үнэлж урамшуулах зорилгоор Тэмээний баяр-2022 арга хэмжээ 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дэлгэрхангай сумын төвд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Дундговь аймгийн Хулд, Өлзийт, Дэлгэрхангай сумдууд, Өмнөговь аймгийн Ноён сум нийт хоёр аймгийн 4 сумдын иргэд, тэмээчид оролцлоо.