Олон Улсын
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-нд “Манлай ээж-2017” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж иргэн Д.Зэмүү, Г.Норов, нарт Манлай ээж цол тэмдэг, Д.Бямба,
Ч.Цэвээнжав, Б.Чанцалдулам, Б.Цэрэнсоном, Д.Эрдэнэчулуун, Д.Цэндсүрэн, С.Аашар,
О.Бүжинлхам, Д.Сэмжээндүү нарт Манлай ээж хүндэт өргөмжлөлийг Засаг даргын
захирамжаар тус тус олголоо. Манлай ээжүүдийн үр хүүхдүүд хүндэтгэлийн концерт
тоглолоо.