Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Танилцуулга


нийт 73

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА.

2022-11-29 109
Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх болон ажлын албаны албан хаагчид Дэлгэрхангай сумын ИТХ-ын төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийж аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулан төлөөлөгчдийн санал хүсэлтийг сонслоо. Сумдын ИТХ-ын төлөөлөгчид аймгийн ИТХ-д хүрэлцэн очсон анхны уулзалт боллоо.

СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

2022-11-27 102
СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА. Дэлгэрхангай сумын ИТХ-ын төлөөлөгчид Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулдаг сургалтанд хамрагдлаа. Сургалтанд 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч хамрагдсан. Сургалтаар: - ЗЗНДНэгжийн шинэчилсэн хуулийн үндсэн агуулга, ИТХ-ын хуралдааны ажил хэрэгч чанар, Төлөөлөгч иргэдийн оролцоог чанаржуулах нь -ИТХ-ын зөвлөл, Хурлын хороо -Нутгийн удирдлага-Иргэдийн оролцоо чиглэлүүдээр сургалтанд хамрагдлаа.

ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хэрэгжсэн ажлууд

2022-09-20 265
Орон нутгийн хөгжлийн сангаар 2022 оны 01с араас 09с ар хүртэлх хугацаанд хэрэгжсэн хөтөлбөр, төсөл арга хэмжээнүүд

Их засварын ажлын явцтай танилцлаа

2022-06-22 310
Сумын төрийн албан хаагчийн байрны засвар, наадмын талбайн засвар тохижилтын ажлын явцтай сумын удирдлагууд, хяналтын хороо, ажлын хэсгийн хамтарсан баг танилцаж цаашид хийж хэрэгжүүлэх ажилд санал дүгнэлтээ хэлж чанартай, зураг төслийн дагуу хийж хэрэгжүүлэх тал дээр чиглэл өгч ажилласан байна.

Сумын төвд элс зөөвөлөлтийн ажил хийгдлээ

2022-06-16 263
Сумын төвийн айл өрхүүдийн элс зөөвөрлөх ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд "МАК ЦЕМЕНТ" ХХК, "ЭХЛЭЛ УРГАЦ" ХХКомпианууд зүүн болон зүүн урд лагерийн элсийг зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний 2 дахь удаагийн хэлэлцүүлэг боллоо

2022-06-16 234
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад иргэдийн оролцоо хэлэлцүүлгийг 2дахь удаагаа зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт иргэд идэвхтэй оролцож Дэлгэрхангай сумынхаа хөгжил, бидний амьдрах орчин ямар байх талаар хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийлж " Оршин суугчийн сэтгэл ханамжийн судалгаа" -нд хамрагдлаа.

"Гэгээн хүслэн"яруу найргийн уралдаан зохион байгууллаа.

2022-06-01 253
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд зохин байгуулагдсан "Гэгээн хүслэн"яруу найргийн уралдаанд 6-8- р ангийн сурагчид оролцлоо. Уралдаанд : М. Ням-Очир 1-р байр, Н. Уулцэцэг 2-р байр, Б. Мягмарнаран 3-р байруудыг тус тус эзэлсэн байна.

Манай гэр бүлийн аз жаргал гар зургийн уралдаан зохион байгууллаа

2022-06-01 252
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Манай гэр бүлийн аз жаргал" бага насны хүүхдийн гар зургийн уралдааныг зохин байгууллаа. Уралдаанд ээжтэйгээ хамт зураач болон 12 хүүхэд оролцож Ээж Янжингарав, охин Л. Алтантуяа 1-р байр, Ээж Уранбайгаль, охин Д. Маралгуа 2-р байр, Ээж Мөнхжаргал, хүү Ц. Чингис нар 3-р байр, Ээж Саруултуяа, охин Б.Нандин-Учрал нар тусгай байруудад шалгарлаа.

Дэлгэрхангай уулын тэнгэрийг тайн тахих баяр наадам зохион байгуулагдлаа

2022-05-23 248
Дэлгэрхангай уулын тэнгэрийг тайн тахих ёслолын арга хэмжээг уламжлалт ёс жаягийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Дэлгэрхангай сумын төвд зохион байгууллаа. Баяр наадмын хурдан морьдын уралдаанд Улаанбаатар хот, Төв аймаг, Өвөрхангай аймаг, Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Дундговь аймаг 6 аймгийн 17 сумын 100 гаруй уяачид оролцож, хурдан хүлгээ уяж сойсон байна. Бөхийн барилдаанд Улс, аймаг, сумын цолтой 32 бөх барилдаж, түрүү бөхөөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Э.Даш, үзүүр бөхөөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат аймгийн арслан Төрболд, Шөвгийн 4-т Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Д.Дэлгэрбат, Дэрэн сумын харьяат сумын заан Мягмаржав нар шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%