Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Танилцуулга


нийт 73

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан хуралдлаа

2023-06-30 27
Сумын ИТХ-ын 13 дугаар хуралдаан 06 сарын 30-ны өдөр 71.4 хувийн ирцтэйгээр хуралдаж: 1. Дэлгэрхангай уулын тэнгэрийг тайн тахих баяр наадмыг зохион байгуулсан хандивын зарцуулалтын тайлан 2. Орон нутгийн төсвөөс санхүүжигдэх байгууллагуудын төсвийн тодотгол хэлэлцэх 3. Дэлгэрхангай сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын төсөв батлуулах 4. Дундговь аймгийн ЗДТГ-аас сумын соёлын төвд хүлээлгэн өгсөн даралтат хөгжмийг үндсэн хөрөнгөд бүртгэх 5. Эрүүл мэндийн төвийн Блансад байгаа мобайл технологийг блансаас блансад шилжүүлэх 6. Үндсэн хөрөнгө худалдаж авах 7. Хөрөнгө актлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүндэт доноруудаа алдаршууллаа

2023-06-14 39
Жил бүрийн 06 дугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын Дэлхийн өдөр” болгон Дэлхий даяар нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дэлгэрхангай суманд цусны 24 донор байна. Үүнээс МУ-ын хүндэт донор 2 байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаан загалмайн анхан шатны хороо, Эрүүл мэндийн төв хамтран доноруудаа хүлээн авч, Хүндэт донорууддаа хүндэтгэл үзүүллээ.

Шатрын тэмцээн зохион байгууллаа

2023-05-25 41
Сургуулийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг багш Х. Мөнхбаттай хамтран амжилттай зохион байгууллаа. Шатрын тэмцээнд нийт 29 хүүхэд оролцсоноос бага, дунд, ахлах насны ангиллаар амжилттай зохион байгуулагдаж, шагналт байранд шалгарсан хүүхдүүдэд ИТХ-ын дарга Ц.Сансармаа, сургуулийн менежер Б. Оюунбилэг нар шагналыг гардуулан өглөө.

Олон Улсын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2023-05-15 94
Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд Хүүхэд багачуудын оюун ухаан, танин мэдэхүйн хөгжлийг нэмэгдүүлэх, дэлхийн улс орнуудын төрийн далбааг мэддэг болох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор цэцэрлэг болон 1-5 дугаар ангийн сурагчдын дунд Хэн хамгийн олон улсын Төрийн далбааг нэрлэх вэ уралдаан, мөн тус суманд ажиллаж амьдардаг гэр бүлүүдийн дунд волейболын тэмцээн зохион байгуулж, 9 гэр бүл идэвхтэй оролцлоо. ыг зохион байгууллаа.

Багуудын Иргэдийн нийтийн хурал хуралдлаа

2023-05-10 80
Иргэд малчид Багийн иргэдийн нийтийн хуралд оролцож, Толь болон Таргат багийн Засаг даргын сонгууль, ОНХС-ийн 2024 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн санал эрэмбэлэх асуудлуудыг хэлэлцлээ

НУТГИЙН ХӨГЖИЛД-БИДНИЙ ОРОЛЦОО" МАЛЧДЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-05-10 81
Малчдын чуулган 2023.05.10-ны өдөр зохион байгуулагдаж, 4 багийн 200 гаруй малчид идэвхтэй оролцлоо. Чуулганаар ОНХС-ийн 2022 оны төсөл хөтөлбөрийн тайлан, сумын 100 жилийн ойн танилцуулга, гөлтгөний уурхайн мэдээлэл, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн явуулын үйлчилгээ, гэр бүл харилцаа хандлага сэдвээр сургалтыг лектор Н.Батсайхан, цаг үеийн мэдээллээр мэргэжилтнүүд мэдээлэл хийж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Чуулганы үйл ажиллагааны хүрээнд малчдын дунд волейбол, буухиа тэмцээн зохион байгуулагдаж. Буухиа тэмцээнд Таргат баг нэгдүгээр байранд, Шавагтай баг хоёрдугаар байранд орлоо. Волейболын тэмцээнд Толь баг нэгдүгээр байранд, Таргат баг хоёрдугаар байранд тус тус шалгарлаа. Багийн дүнгээр ТАРГАТ баг 1-р байранд орж, цом гардан авлаа. Мөн энэ үеэр Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын тоглолт болж арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.

ДУНД АНГИЙН СУРАГЧДАД “ЦАХИМ БОЛОН БУСАД ОРЧИНД ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-04-25 78
ГХУССЗөвлөл, ЕБСургууль, хэсгийн Цагдаатай хамтран ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд сургалт зохион байгуулж, 40 гаруй сурагч хамрагдлаа. Сургалтын агуулга: -Өсвөр насны онцлог, үерхэл нөхөрлөлийн тухай -Цахим орчны хэрэглээ, анхаарах асуудал -Хөгжөөнт тоглоом •Хамтран ажилласан сургуулийн нийгмийн ажилтан, сургалтад идэвхтэй хамрагдсан хүүхдүүддээ талархал илэрхийлье. Сурлагын өндөр амжилт хүсье.

“ЭЕРЭГ ӨДӨР” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ЕБС-ИЙН 3-Р АНГИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА.

2023-04-25 74
Эцэг эх, хүүхэд, багшийн хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдүүдтэйгээ хамт нэг өдрийг дурсамжтай өнгөрүүлэх зорилгоор 3-р ангийн эцэг эхчүүд, сурагчид, багш нартай хамтран “ЭЕРЭГ ӨДӨР” үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүнд: - Цэвэр бичгийн уралдаан -ИТХ-ын ажлын алба, ГХУССЗ-өөс “8 настай хүүхдийн нас, бие сэтгэлзүйн онцлог хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сургалт -Хүүхдүүдийн дунд “АХА” тэмцээн, Эцэг эхчүүд, хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоом, тэмцээн -Эцэг эхчүүдийн дунд волейболын тэмцээн

Сумын түүхт 100 жилийн ойн хандивын аянд нэгдлээ

2023-04-10 131
Дэлгэрхангай сум байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд зориулан, Дэлгэрхангай сумын ИТХ, ЗДТГ-ын ажлын хамт олны зүгээс 12.340.000 төгрөгийн сэтгэлийн өглөг өргөж хандивын аянд нэгдлээ.

Сумын ИТХ-ын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан

2023-03-18 70
Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 102 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Дэлгэрхангай сумын ИТХ-ын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Тус барилдаанд сумын цолтой болон залуу 24 бөхчүүд хүрэлцэн ирж уран мэх, хүч чадлыг үзүүлэн барилдсанаас сумын заан Г. Мөнхсайхан түрүүлж, үзүүрт сумын заан Д. Түвшинтөгс, 3.4-р байрт сумын заан Г. Гантөмөр, сумын начин Э. Алтангэрэл, уран барилдаанч бөхөөр А. Сангийндалай нар шалгарлаа. Түрүү, үзүүрийн бөхийг аймгийн заан Чойжил агсын ач хүү С. Даваадорж, зээ хүү С. Бумбаяр нар ивээн тэтгэж, мөн барилдааныг сумын ИТХ-ын эрэгтэй төлөөлөгчид ивээн тэтгэн хамтран ажилласан байна.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-03-14 73
“Эерэг харилцаа, хандлага” сургалтад төрийн албан хаагчид, иргэд,“Үе тэнгийн үерхэл, нөхөрлөл” сэдвээр ЕБСургуулийн 10-12-р ангийн сурагчид сургалтад хамрагдлаа. Энэхүү сургалтыг сумын ИТХ, ГХУСАЗСЗ , зан чанарын хөгжлийн хүрээлэнгийн багш Лхагвасүрэнтэй хамтран зохион байгууллаа

СУМЫН ИТХ ШАТРЫН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

2023-03-13 84
Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд ЕБС*ийн 8 сурагчид амжилттай оролцлоо, Тэмцээнд 7 сумын 13-н байгууллагын нийт 183 тамирчин оролцсоноос тусгай байранд Б.Баярмандах, Б. Эрдэнэт-Од, 5-р байранд Т. Батхүлэг, Х.Түвшинбаяр нар ажилттай оролцсон байна. Сургуулийн шатрын дугуйланг багш Х. Мөнхбат хичээллүүлж жил бүр аймгийн аварга шалгаруулах тэмцээнд сурагчддаа бэлтгэн оролцуулж байна. Сумын ИТХ нь шатрын спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж жил бүр зохион байгуулагддаг аймгийн болон сургуулийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэн хамтран ажиллаж байгаа болно.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр

2023-03-08 55
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эхчүүд эмэгтэйчүүдийн дунд “Хөгжөөнт буухиа” тэмцээн, гар бөмбөгийн тэмцээн, уламжлал болон ирсэн захидлын уралдааныг зохион байгууллаа.

Сургалт зохион байгууллаа

2023-03-03 66
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад бусдад туслах, бусдыг хүндлэх, хайрлах төлөвшлийг түгээх Иргэдэд амьдрах ухааны сургалт, хивс цэвэрлэгчийг бэлтгэх, түүнийг хэрхэн хэрэглэх талаарх сургалтыг тус тус зохион байгууллаа. Хивс цэвэрлэгч бэлтгэх, хэрхэн хэрэглэх талаарх сургалтыг иргэн Ю. Нэргүй өөрийн сурсан арга туршлагаа иргэддээ зааж зөвлөлөө. Сургалтуудыг сумын ГХУССЗ, ЕБС-ийн БАЗАНэгдэл, насан туршийн боловсролын багш нартай хамтран зохион байгуулсан болно.

"НОМ ХАНДИВЛАХ САЙХАН" ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-02-14 56
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан сумын ИТХ-тай хамтарч хүүхэд залуусыг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сумдын номын сангийн фондыг арвижуулж номтой нөхөрлөхийг уриалж " Ном хандивлах сайхан" эвент арга хэмжээ зохион байгууллаа Тус арга хэмжээний хүрээнд сумын номын санд 314 ном ирсэнээс Монголын уран зохиолын ном -46, ХУЗ-38 ном, танин мэдэхүйн-38,шүлэг найргийн-14 ном цуглуулан сумын номын санд гардуулан өглөө. Хамгийн ховор номыг Д. Цэрмаа, Ё. Сайхантуяа, Жимсээ нар хандивласан байна.

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ СУМ БҮРТ 2023 АРГА ХЭМЖЭЭ ЭХЛҮҮЛЭН ДЭЛГЭРХАНГАЙ СУМАНД АЖИЛЛАЛАА

2023-02-14 86
Сум бүрт арга хэмжээний хүрээнд тус суманд 2023 оны 02 сарын13-14-ний өдрүүдэд ажиллалаа. Тус арга хэмжээний хүрээнд: - Сумын Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөмж, чиглэл өгөх - Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, зөвлөн туслах - Сургуулийн сурагчидтай уулзаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, осол аваараас урьдчилан сэргийлэх талаар сургалт -Зорилтод айл өрхүүдээр орж орчин нөхцөлтэй танилцаж хүүхдүүдэд гарын бэлэг, эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх -"Ном хандивлах сайхан" арга хэмжээ - Хүүхдийн цэцэрлэгт цохивор хөгжим, ариутгагч кварцын гэрэл гардуулан өгөх - ГХУСэргийлэх уриалга бүхий шатрын тэмцээнийг насанд хүрэгчид болон хүүхдийн дунд зохион байгуулан ажиллалаа.

Дуулах өдөр-дуун цэнгүүн арга хэмжээ зохион байгууллаа

2023-02-13 74
Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 15-ны өдрийг ДУУЛАХ ӨДӨР-ДУУН ЦЭНГҮҮН ахмадын өдөр болгон зарласантай холбогдуулан ахмадын өдрийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд ахмад настангуудын дунд 3 төрлийн тэмцээн зохион байгуулж "НОМ ХАНДИВЛАХ САЙХАН "арга хэмжээнд ахмадууд маань идэвхтэй оролцлоо. ДУУЛАХ ӨДӨР-ДУУН ЦЭНГҮҮНД МУГЖ Жарантав, МУГЖ Б. Нармандах, Ж. Батдөл нар оролцлоо. Арга хэмжээг Дундговь аймгийн ИТХ, Дэлгэрхангай сумын ИТХ хамтран зохион байгууллаа .

Уулзалт ярилцлага зохион байгууллаа

2023-01-26 123
Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жилийн хүрээнд байгууллагууд, багш, сурагчид, эцэг эх, асран хамгаалагч, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах талаар уулзалт ярилцлага зохион байгууллаа. . Уулзалт ярилцлагаар: 1. Улаан загалмайн өсвөрийн бүлгэмийн үйл ажиллагааг тогтмолжуулах 2. Багш, эцэг эх, асран хамгаалгч, сурагчдад хууль эрх зүй, эрүүл мэндээ урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгаа зохион байгуулах 3. Эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх 4. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг сайжруулах чиглэлийн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар санал бодлоо солилцож ажлын төлөвлөгөөгөө гаргалаа. Дээрх арга хэмжээнүүдийг энэ хичээлийн жилийн 2-р улирлаас эхлэн зохион байгуулан ажиллана. Уулзалт, ярилцлаганд сумын ИТХ-ын дарга Ц. Сансармаа, ЭМТ*ийн дарга-Э. Саруулжаргал, Нийгмийн бодлогын мэргэжилтэн-Ц. Гэрэлтуяа, ЕБС-ийн Янжингарав ахлагчтай БАЗАНэгдлийн хамт олон оролцлоо.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2022-12-20 113
Байгаль хамгаалах 2022 оны төлөвлөгөө, Хог хаягдлын журмын хэрэгжилт, Газар зүйн мэдээллийн сангийн нэрийн жагсаалтыг батлах тухай, Хоршоо хөгжүүлэх сангийн тайлан мэдээлэл, Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай, Малын тоо толгойн албан татвар хураалт эрх зүйн актын хэрэгжилт, Эрүүл мэндийн төвийн 2022 оны хөрөнгө оруулалтын тайлан, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Хөрөнгө актлах, хөрөнгө худалдан авах тухай, ИТХ-ын 2022 оны ажлын тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг хэлэлцэн баталлаа

Сумын аварга шалгаруулах Шатрын тэмцээн

2022-12-05 102
Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн амжилттай зохион байгуулагдаж эрэгтэй төрөлд нэгдүгээр байр Ё.Эрдэнэбулган, хоёрдугаар байр Д.Отгонбаяр, гуравдугаар байр Х.Мөнхбат нар тус тус шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%