Сумын ИТХ-ын ээлжит 11-р хуралдаан 2022 оны 12 сарын 20-ны өдөр 71,8 хувийн ирцтэйгээр хуралдаж Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2022 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсөв батлах, ОНХС-ийн 2022 онд хэрэгжсэн ажлын тайлан, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах, 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт, Байгаль хамгаалах ажлын төлөвлөгөө, зарцуулах төсөв батлах, байгаль хамгаалах 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт, Хог хаягдлын журмын хэрэгжилт, Газар зүйн мэдээллийн сангийн нэрсийн жагсаалт батлах, Хоршоо хөгжүүлэх сангийн тайлан мэдээлэл, Малын тоо толгойн албан татвар хураалт эрх зүйн актын хэрэгжилт, Эрүүл мэндийн төвийн 2022 оны хөрөнгө оруулалтын тайлан, хөрөнгө актлах, худалдан авах бүртгэх, ИТХ-ын 2022 оны ажлын тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг баталлаа