Аймгийн ИТХ-ын дарга С.Од-эрдэнэ, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх болон ажлын албаны мэргэжилтнүүд Дэлгэрхангай сумын ИТХ-ын төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийж аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулан төлөөлөгчдийн санал хүсэлтийг сонслоо. Энэ нь сумдын ИТХ-ын төлөөлөгчид аймгийн ИТХ-д хүрэлцэн очсон анхны уулзалт ярилцлага боллоо.