Эм эргэлтийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдээс ирсэн санал хүсэлтийг уламжлах, хяналт хийх арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.
Хяналтаар: 1. Эм эргэлтийн сангийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, эмийн үнэ тогтоох зөвлөлийн төлөвлөгөө, үйл ажиллагаа, хэрэгжилт
2. Эм хадгалалтад тавигдах шаардлага
3. Эмийн сангийн үйл ажиллагаа
4. Эмийн мэдээлэл, ил тод байдлыг хангах
5. Эмийн санд тавих эрүүл ахуйн шаардлагын чиглэлүүдээр хяналт хийлээ.
Хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн бөгөөд хэрэгжилтийг тооцон ажиллахаар болсон байна.