Сумын ИТХ-ын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бодлогын хороо 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдөр хуралдаж 3 асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ гаргалаа. Хуралдааныг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бодлогын хорооны дарга Ц. Одбаяр нээж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулж хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.
Төлөвлөгөөний дагуу хэлэлцсэн асуудлыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 10-р хуралдаанд хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцогч төлөөлөгчид дэмжлээ.