Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ

Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

2022-11-01

Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, ахмадуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие биенээсээ хамтран суралцах, авьяас чадвараа залуу үедээ өвлүүлэн таниулах зорилгоор “АХМАДЫН БАЯР”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. 2022 оны 09 дүгээр сарын 29,30, 10 дугаар сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг ИТХурал, ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, ЕБСургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, 4 баг хамтран харьяалалтай ахмадуудынхаа дунд спорт соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд софт волейболын тэмцээн, даам, шатар, шагайн наадгай, дэмбээний аварга шалгаруулах тэмцээн, олс таталт, үзэсгэлэн худалдаа, дуулах цэнгүүн төрлүүдээр явагдаж, 8 багийн 100 гаруй ахмад идэвхтэй оролцлоо.

 Ахмадын баяр-2022 арга хэмжээнд тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 21 төлөөлөгчид ахмадууддаа хүндэтгэл үзүүлж мэндчилгээ дэвшүүлж баяр дээр баяр нэмж баг бүрийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%